Бид чанарыг эрхэмлэгч хамт олон


24 жилийн туршлагатай.Салбартаа анхдагч байгууллага

БИДНИЙ ТУХАЙ

“Ариусгал Трейд” ХХКомпанийн танилцуулга


Тус компани нь 2002 онд байгуулагдсан. Компанийн үндсэн зорилго нь ариутгал халдваргүйтгэл, шавьж мэрэгчийн бодисын судалгаа хийх, бодис худалдаалах, үйлчилгээний газруудад халдваргүйтгэл устгал хийх, мэргэжилтэн бэлтгэх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Москва хотын ООО “Гигиена мед”, “Дезмаркет”, “Дезснаб” болон Иркутск хотын “Контракт”, “Байкал”, “Велес”, “Дезмед”, Хятадын Бээжин хотын ариутгал халдваргүйтгэлийн “Лонгхуа”, Франц улсын “Евротаб Операсьон” зэрэг мэргэжлийн газруудын албан ёсны борлуулагчийн гэрээтэй бөгөөд бүх бодисоо импортоор оруулан ирдэг юм. Манай компани ЭМЯ, БОАЖЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа. Монгол улсын химийн бодисын бүртгэлд бүртгэгдсэн, УМХГ - ын төв лабораторын шинжилгээтэй, тохирлын гэрчилгээтэй бодисоор эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллага, үйлчилгээний газрууд, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг.

Худалдагдаж байгаа бодисууд

1. Ариутгал, халдваргүйтгэлийн 10 гаруй нэр төрлийн бодис. Эдгээр бодис нь бүх төрлийн нянгуудыг 5-60 минутын дотор үхүүлдэг бөгөөд агаар дусал, гэдэсний замын халдвар, сүрьеэ, арьс өнгөний өвчин болон эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Жавельон /Франц/, Дезэфект /ОХУ/, Бриллиант классик /ОХУ/, Фиам Супер /ОХУ/, ОХУ/ ДП-2Т, Дезискраб /ОХУ/ зэрэг бодисыг эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллага, сургууль, цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээний газруудад хэрэглэнэ. Байгаль орчин, хүнд хор нөлөө багатай, хэрэглэхэд хялбар. Үйлчлэгч бодис нь сүүлийн үеийн нян үхүүлэх чадвар сайтай, хэрэглэхэд хялбар, 1м2 талбайд оногдох бодисын хэмжээ нь бага, хурдан хугацаанд нянг үхүүлдэг.
2. Шавж үхүүлэх бодис: Жоом, бясаа, цагаан эрвээхэй, шумуул, ялаа, бүүрэг, хачиг зэрэг нисдэг болон мөлхөө бүх төрлийн шавьж устгахад хэрэглэх 23 нэр төрлийн бодис худалдагдаж байна. Үүнд: Раптор /Итали/,Кобра /Бельги/, Чистый дом /Хонг Конг/, Дихлофос /ОХУ/, Кра киллер /ОХУ/, Фас /ОХУ/, Жилью /Хятад/ гэх мэт. Эдгээр бодисууд нь улсын бүртгэлтэй тохирлын гэрчилгээтэй. Олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн бодисууд юм.
3. Мэрэгч устгах бодис 10 гаруй нэр төрөл: наалдуулагч цавуу, төрөл бүрийн өгөөш /махтай, будаатай, самартай/ хэлбэртэй бодисууд.
4. Жорлон муу усны нүхэнд ялгадас суулгах, үнэр дарах, 5 нэр төрлийн нянг устгах зориулалтай, үр дүн сайтай бодис /Канад, АНУ/
5. Шавж мэрэгчийн тоог тодорхойлох бодис наалдуулагч /их бага байгаа эсэхийг/ төрөл бүрийн хулгана барих хавх
Манай компани нь 2009 оноос хойш хот хөдөөгийн эмнэлгийн байгууллагаас зарласан тендерт амжилттай оролцож байсан бөгөөд улсын болон хувийн хэвшлийн 200 гаруй эмнэлгийн байгууллага, 100 гаруй албан газруудтай гэрээтэй ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнүүд нь Монгол улсад зохиогдож буй олон улсын үзэсгэлэн худалдаанаас шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч медаль дипломоор шагнагдаж байсны дээр “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” өргөмжлөлийн эзэн байгууллага болсон ба МХАҮТ-ын болон ХХЭХ-ийн гишүүн Москва, Иркутск хотын ариутгалын албаны найдвартай түнш өргөмжлөлт байгууллага бөгөөд ЭМЯамнаас жуух, өргөмжлөл, ЭМУА өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэгийн батламж зэргээр шагнагдаж байлаа. Тус компанид анагаах ухааны магистр тэргүүлэх зэрэгтэй тахвар судлагч буюу ариутгалын эмч 1, биологийн ухааны доктор 1 /зөвлөх/, химийн ухааны доктор профессор 1 /зөвлөх/, бизнесийн удирдлагын магистр 1, мэргэжлийн ариутгагч 2 ажиллаж байна.