₮8,000
ТАНИЛЦУУЛАГА: Мөлхөө болон нисдэг бүх төрлийн шавж хорхойнуудыг агшин зуур мансууруулан устгадаг бодис. Үйлчлэх шавьж нь: Жоом бясаа, бүүрэг, шоргоолж, ялаа, шумуул, цагаан эрвээхэй бөгөөд устгал хийхээс өмнө тухайн устгал хийх шавжны байрлалыг тогтоох тухайн хэсэгт цэвэрлэгээ хийх зэрэг бэлтгэл ажлыг хийнэ. Мөн өөрийн устгал хийх талбайн хэмжээг зөв тооцож хорны хэмжээг тохируулна. Савалгаа нь 180 мл буюу 25-30 мк.в талбайд хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрнэ. Баллоныг гадаргууруу 20 см-ийн зайнаас босоо байрлалтай барьж цацна. Устгал хийснээс 15 минутын дараа өрөөг 30 минутын турш агааржуулна. Нисдэг шавжинд хэрэглэхдээ хаалга цонхыг хааж хэрэглэнэ. Устгалаа эхлэхдээ орох хаалганы эсрэг талаас эхлэн цацаж тухайн устгах шавьжны байрлах хэсгүүдэд шүршин аажмаар ухарч хаалгаар гарч дуусгана.
АНХААРУУЛАГА:Хэрэглэх үедээ амны хаалт, нүдний шил, резинэн бээлий өмсөнө. Шатамхай шингэн тул галаас хол байлга. +40С –ээс дээш темпратурт хадгалж болохгүй.